Нандин дурсамж мөнхөлсөн гайхамшиг үргэлжилсээр...

 

        “Өргөө” кино театр, “Тэнгэр трэвел” аялал жуучлалын компанитай хамтран зохион байгуулсан “Аватар аялал” сугалаат үзвэрийн тохирол MNC телевизээр шууд явагдаж, азтанаа тодруулсан билээ. 20 гаруй мянган хүн оролцсон энэхүү аяны азтангуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр “Өргөө-IMAX” кино театрт боллоо.

 

 

Сугалаат аяны хүрээнд нийт таван азтан шалгаруулсан бөгөөд “Өргөө-IMAX” кино театрт кино үзэх эрхийн эзэн хоёр, “Өргөө” кино театрын хайрын баярт зориулсан 100 мянган төгрөгийн хосын багцыг нэг азтай үзэгчдээ өгсөн бол супер азтан “Аватар аялал”-д оролцох эрхийн эзэн болсон юм.

 

 “Өргөө-IMAX” кино театрт дуртай киногоо үзэх эрхийн эзнээр Т.Уян, С.Энхжаргал нар шалгарсан бол Гэгээн хайрын өдрөөр хайртай хүнтэйгээ Fifty Shades Darker киног үзэнгээ Итал улаан дарс шимэн, зүрхэн пицца зүрхэн шоколад, хос попкорн амтлан гайхалтай үдшийг өнгөрүүлэх эрхийн эзнээр С.Энхцэцэг тодорлоо.

 

Харин супер азтангаар шалгарсан Б.Ариунаа найз залуу Ч.Асралтын хамтаар “Аватар аялал”-д оролцож  гайхамшигт Занжиажийн ойн хүрээлэн, Тэнгэрийн хаалга хэмээгч Тианмэн уулаар аялах, хавцал дагасан шилэн гүрэн дээр гарч зоригоо шалгах гээд зөвхөн киноноос л харж байсан Пандора гаригаар долоо хоног аялах эрхийн эзэн боллоо.

 

Супер азтан Б.Ариунаатай уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа

 

 

-“Аватар аялал” –д оролцох эрхийн эзэн боллоо. Танд баяр хүргэе. Гэнэт ийм мэдээ сонсох ямар байдаг юм байна?

 

-Үгээр илэрхийлэхийн аргагүй баярлаж байна. Өчигдөр MNC телевизээр сугалааны шууд тохирол явагдсан юм байна лээ. Энэ үеэр супер азтан болоод, шууд эфирээс над руу холбогдсон. Хүн их баярлахаараа юу хэлэхээ мэдэхгүй болчихдог юм байна лээ. Өмнө нь сугалаанд нэг ч зүйл хожиж байгаагүй. Тиймээс өөрийгөө сугалаанд одгүй, азгүй гэж боддог байсан. Гэтэл ийм сайхан аялалд оролцох азтан болсондоо итгэж чадаагүй байсан.

 

-Тохирлыг телевизээр шууд дамжуулсан болохоор олон хүн залгаж баяр хүргэсэн байх даа?

 

-Шууд нэвтрүүлгийн үеэр эхлээд залгахад нь би утсаа сонсоогүй. Тэгээд хэсэг хугацааны дараа гэнэт олон хүн зогсолтгүй залгаад байхаар нь эхлээд их айсан. Тэгээд яагаад ч юм 9910-тай дугаарын дуудлагыг автал шууд нэвтрүүлгээс залгаж азтан болсныг маань дуулгасан. Үүний дараагаас л юу болоод байгааг ойлгосон.

 

Супер азтан Ч.Асралт

 

 

-Танд мөн баяр хүргэе. Азтан болжээ?

 

-Аяллын эрх хожино гэж огт бодоогүй. Сугалаанд оролцоод, тохирол нь хэрхэн явагддагийг мэддэггүй байсан. Харин өнөөдөр супер шагналын эзэн болоод зогсож байгаадаа маш их баярлаж байна.

 

-Хэзээ, ямар кино үзээд азтан болсон бэ?

 

-Бид “Өргөө-IMAX” кино театрт кино үзэх дуртай. Энд тохь тухтай, найрсаг үйлчилгээтэй, бүх зүйл нь нэг дор төвлөрсөн байдаг нь их таалагддаг. Мөн залууст зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, үзэгчдэдээ байнга гэнэтийн бэлэг барьдаг энд ирэх дуртай байдаг.  Хамгийн сүүлд XXX киног үзсэн. Бид хоёр эндэхийн байнгын үйлчлүүлэгч. “Өргөө” кино театр, “Тэнгэр трэвел” аялал жуучлалын компанийн хамт олон ийм сайхан аян зохион байгуулаад, үнэнч шударгаар азтанаа тодруулсанд баярлалаа.

 

“Тэнгэр трэвел” ХХК-ийн Гадаад аяллын менежер Г.Ууганбаяр

 

 

-Залууст сайхан боломжийг олгож байгаа танай хамт олонд баяр хүргэе?

 

-Баярлалаа. Нандин дурсамж бүтээгч “Тэнгэр трэвел” аялал жуучлалын компани 18 дахь жилдээ  үйл ажиллагаагаа явуулж байна. Манай комани 2016 оны шилдгийн шилдэг аялал жуучлалын компаниар шалгарсан. Хүний амьдралыг номтой зүйрлэвэл хамгийн сайхан хэсэг, дурсамж нь аяллаар явсан мөч байдаг. Өнөөдөр дөнгөж амьдралаа эхлүүлж байгаа залуу хосыг Пандоро гариг буюу Аватар киног хийх сэдлийг авсан байгалийн үзэсгэлэнт газраар аялуулж, нандин дурсамжийг нь бүтээх гэж буйдаа маш их баяртай байна.  

 

-Азтанууд маань хаагуур аялах вэ. Эрхийн бичигт аяллын бүх зардал багтаж байгаа юу?

 

-Бидний хувьд хоёр аялагчдаа долоо хоног үнэ төлбөргүй аялах эрхийн бичгээр шагнаж байгаа. Үүнд онгоцны тасалбар, дөрвөн одтой зочид буудалд байрлах эрх, унаа, хоол, хөтөч, даатгал, гэх мэтчилэн аялалтай холбоотой бүх зардлууд багтаж байгаа. Аялах газрууд бол цэнгэг ус, цэвэр агаар, байгаль эхийн агуу бүтээл болсон газруудаар явна. Хүн өөрийгөө өөрөөр харах, шинэ мэдрэмж мэдрэх, эр зориг адал явдлыг илэрхийлэх  гайхалтай аялалд хоёр хосдоо амжилт хүсье.

 

-Өмнө нь хичнээн залуусыг үнэ төлбөргүй аялуулж, мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгож байсан бэ?

 

-Аяллаар боловсрол олгох зорилгын хүрээнд манай хамт олны зүгээс “Та үнэгүй аяламаар байна уу”, “Яг одоо аялах уу” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийт 30 гаруй хүнийг үнэ төлбөргүй аялуулж байсан. 

 

“Нью тур сафарис” ХХК-ийн Маркетингийн албаны дарга Х.Оюунсүрэн

 

 

 -Сугалаат үзвэр хэдий хугацаанд явагдаж, хичнээн хүн оролцсон вэ?

 

-“Өргөө” кино театр үзэгчдийнхээ ая тухтай байдлыг хангах, кино урлагаар боловсрол олгох зорилгын хүрээнд үндэсний олон компанитай хамтарч ажилладаг. Энэ удаад “Тэнгэр трэвел” компанитай хамтраад “Аватар аялал” сугалаат үзвэрийг хоёр сарын хугацаанд зохион байгуулж, өнөөдөр азтанууд маань тодорлоо.  Сугалаанд нийт 20 гаруй мянган үзэгч оролцсон. Аяллын эрх хожсон залуу хос маань ирэх гуравдугаар сард “Пандора гариг”-аар аялах юм.

 

-Цаашид үзэгчдэдээ зориусан ямар шинэлэг үйлчилгээг санал болгож байна вэ?

 

-Үндэсний хэд хэд компанитай хамтран удахгүй болох гэгээн хайрын баярт зориулсан багцын үйлчилгээ гаргасан байгаа. Мөн Скай ресорд компанитай хамтран “Шөнийн гулгалт” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. “Өргөө” кино театрыг зорьсон хүн бүр ая тухтай орчинд, хүүхэд, гэр бүл, найз нөхөдтэйгөө гайхамшгийг мэдрэх боломжтой.

 

Өргөө кино театрын хайрын баярт зориулсан 100 мянган төгрөгийн багцыг С.Энхжаргал хэмээх бүсгүй хожсон юм

 

 

-Та хэзээ ямар кино үзээд азтан болсон бэ?

 

-Манайх гэр бүлээрээ “Аав”, “XXX” киног үзээд сугалаанд оролцсон. Ингээд өнөөдөр энэ сайхан бэлгийн эзэн болж буйдаа баяртай байна. Сугалааны тохирол шударга явагддаг юм байна. Та бүхэнд баярлалаа.

 

Азтангуудын баяр, сэтгэлийн үгс, сайн сайхны ерөөлөөр дүүрэн сайхан өдөр өнгөрлөө. Харин та дараагийн азтан болж, 250 долларын тансаг зэрэглэлийн өрөөний эрх хожих боломж нээлттэй байгаа аж.

 

 

Тодруулбал, Өргөө кино театрынхан хайрын баярт зориулсан хосын багц гаргажээ. Багцын үнэ 100 мянган төгрөг бөгөөд та Fifty Shades Darker киног дэлхийн нээлттэй хамт үзэж, Итали улаан дарс шимэнгээ зүрхэн пицца, зүрхэн шоколад, хос попкорн амталж гайхалтай нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжтой юм. Та дээрхийн багцыг сонгосноор  сугалаанд оролцох эрхтэй болох бөгөөд азтан болсон хос Шангри-Лагийн 250 ам. долларын өрөөнд нэг үдшийг өнгөрөөх эрхийн эзэн болно. Гайхамшиг үргэлжилсээр...

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)