Mobile хувилбар

Аав руу нь утасдаж “80 сая төгрөг өгөхгүй бол хүү чинь үхнэ” гэж сүрдүүлжээ

2017 оны 2 сарын 16

Нийслэл хотод оны өмнөх нь хүүхэд барьцаалж мөнгө нэхсэн хэрэг гарчээ. Тодруулбал 1992 онд төрсөн, 25 настай Б.М гэгч залуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд 16 настай Б хэмээх хүүд хутга тулган барьцаалжээ.

Улмаар аав руу нь утасдаж, “3-4 цагийн дотор 80 сая төгрөг өгөхгүй бол хүү чинь үхнэ” хэмээн сүрдүүлсэн байна.

Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаад, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зааснаар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүж байгаа бөгөөд түүнийг буруутайд тооцвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж.

Б.Саруул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...