Mobile хувилбар

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017 оны 7 сарын 12

 

 

    Үс засуулбал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 05.07-20.44
Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Ус
Аргын тооллын 7 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 18, Тооно одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...