Онгоцны залуурч нислэгийн дундуур нас баржээ

Тайландын нийслэл Бангкокоос Оросын Новосибирск хотыг чиглэн, Хятадын нутаг дэвсгэр дээгүүр нисч явсан UTair Boeing 757  онгоцны нисгэгч албан үүргээ гүйцэтгэж яваад, зуурдаар нас баржээ.
Тайландын нийслэл Бангкокоос Оросын Новосибирск хотыг чиглэн, Хятадын нутаг дэвсгэр дээгүүр нисч явсан UTair Boeing 757  онгоцны нисгэгч албан үүргээ гүйцэтгэж яваад, зуурдаар нас баржээ.
Сергей Голев гэх 44 настай Оросын нисгэгч тэрээр онгоцыг залуурдаж явсан нисгэгчдийн нэг байсан бөгөөд нислэгийн бүхээгт зүрх нь гэнэт муудан, ухаан алдан унасан байна.  Нисгэгчдийн ахлагч Хятадын Ченгду хотод ослын буулт хийж, яаралтай тусламжийг үзүүлэх гэсэн боловч, Голев аль хэдийнэ нас барсан байсан байжээ. Тус хэрэг явдал өнгөрөгч мягмар гарагт болсон бөгөөд олон нийтэд мэдээлээгүй байсан гэнэ.
Зарим эх сурвалжууд тус онгоцыг Москвад газардаж, Новосибирск хотноо ослын буулт хийсэн, түүнчлэн Голевийг нисгэгч бус зорчигч байсан хэмээн ташаа мэдээлэл тараажээ.
Гэвч Агаарын тээврийн компаний хэвлэл мэдээллийн ажилтаны “Правда” сонинд өгсөн баттай эх сурвалжийн мэдээгээр, Голев нислэгийн багийн гишүүн төдийгүй, албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь батлагджээ. Онгоцыг залуурдаж явах үедээ ухаан алдаж унасан түүний албан үүргийг өөр нэгэн нисгэгч нэн даруй авч, орлон гүйцэтгэсэн байна.

UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал











 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ХАМУГ МОНГОЛ (202.126.91.58)

    2012-01-21

    Та hamugmongol mn нэг зочилоорой