Ц.Амарбаясгалан “Imperial-2011”-д ялалт байгууллаа

Тулааны спортын “Imperial-2011” тэмцээн өчигдөр “Монгол бөхийн өргөө”-нд болж өнгөрлөө.
Тулааны спортын “Imperial-2011” тэмцээн өчигдөр “Монгол бөхийн өргөө”-нд болж өнгөрлөө. Энэ удаа нийт есөн тулаан болсоноос 52 кг-д Кикбоксын олон улсын аваргын хүрэл медальт А.Энхжин, Олон хотын болон Таэквондогийн аварга О.Жаргал хэмээх хоёр эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс О.Жаргал ялалт байгуулсан. Эрэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд 2000 оны УАШТ-ий хүрэл медальт Г.Отгонбаатар ялалт байгууллаа. 60 кг-д 2010 оны УАШТ-ий хүрэл медальт, К5 олон хотын болон “Балтика” кикбоксын аварга Б.Батбаясгалан болон 2010, 2011 оны мутай боксын УАШТ-ий аварга, Эрхүүгийн ОУТ-ий шилдэг тамирчин, 2002 оны Орос улсын боксын УАШТ-ий  аварга, Казахстан Алма-Атагийн ОУТ-ий мөнгөн медальт Г.Батхүү нар өрсөлдөгчөө буулгаж авав. Түүнчлэн 65 кг-д 2011 оны кикбокс болон мутай боксын улсын аварга н.Галмандах, 70 кг-д кикбоксын улсын аварга Алтанбагана, 58 кг-д Пан Азийн аварга Г.Ганзориг, 85 кг-д улсын аварга Б.Цогтбаяр нар тус тус ялалт байгуулсан юм. Тэмцээний оргил тоглолт болох тоглолтонд Кикбокс болон мутай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, Кикбоксын дэлхийн аварга Jason Woodham-тай таван үе тулалдаж ялалт байгууллаа.
www.unen.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)