”Лучиа Ди Ламмермур” дуурь өнөөдөр тайзнаа тоглогдоно

 

                                                                                                        

 

Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн бичсэн уг эмгэнэлт дуурь нь бельканто дэг сургуулиар дадлагажигчдын хувьд сонгодог урлагийн оргил бүтээлд тооцогддог аж.

 

Тус дуурийг 2015 оны аравдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын найруулагч Ан Ху Вон найруулж, гол дүрд нь УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Амартүвшин, СТА .Гомбо-Очир, Б.Батжаргал нар дуулж үзэгчдэд толилуулсан байна. Энэ удаад УДБЭТ-ын хамт олон Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг өнөөдөр  БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран дахин тайзнаа тоглохоор болжээ.

 

Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг тоглоход хамтран ажиллахаар БНСУ-ын Тежон хотын дуурийн байгууллагийн гоцлол дуучид болон тус дуурийн найруулагч Ан Ху Вон нар Монголд ирж бэлтгэлээ хангажээ.

                                                                                                                                                          Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)