Жагсагчид уруу гал нээжээ
- 2012-01-27
- Дэлхий
- 0
Хятадын Сычуань мужид жагссан Төвд үндэстнүүд рүү цагдаа нар гал нээсний
улмаас хоёр хүн амь эрсэдсэн гэж олон улсын хүний эрхийн байгууллага
“Free Tibet”-аас мэдээлэв. Өнгөрөгч 24-нд эхэлсэн эл мөргөлдөөний үеэр
14 цагдаа гэмтжээ.

“Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр жагсагчид Хятадын эрх баригчдаас Төвдийн тусгаар тогтнол, Энэтхэгт амьдарч буй шашны тэргүүн Далай ламыг буцаан авчрахыг шаарджээ. Өнгөрөгч оны наймдугаар сард Төвдэд Хятадыг эсэргүүцэж хэд хэдэн лам өөрийгөө шатааж байсан юм.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)