Нигерийн Ерөнхийлөгч Боко Харамд хүсэлтээ илэрхийллээ
- 2012-01-27
- Дэлхий
- 0
Нигерийн Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан цэргийн дэглэмт лалын Боко Харам
бүлэглэлийн ард хэн гэгч этгээд байгааг тодруулж, яриа хэлэлцээрт хүрэх
хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Гүүдлак Жонатан “Боко Харам Нигерийн гадна орших Жихадист бүлэглэлтэй холбоотой гэдэг нь эргэлзээгүй хэмээгээд, бүлэглэлийн цаана хэн гэгч этгээд нуугдаж байгааг мэдэхээс нааш яриа хэлэлцээр хийх боломжгүй” хэмээн хэлсэн байна.
Яриа хэлэлцээрийн суудалд суух асуудал өнгөрсөн долоо хоногт Боко Харамын бүлэглэлийн 185 хүний аминд хүрсэн цуст халдлагын дараагаас яригдаж эхэлжээ.
Тэрээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагандаа “Хэрвээ тэд өөрсдийн хэн болохоо мэдэгдэж, биднээс хүсээд байгаа, засгийн газрын эсрэг зогсож байгаа, гэмгүй энгийн номхон ард иргэдийг хороон, эд хөрөнгөд нь ноцтой хохирол учруулж байгаа шалтгаанаа хэлвэл асуудлыг шйидэхэд татгалзах зүйл байхгүй гэсэн байна.
Кано дахь христийн шашны удирдагчид улс оронд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, алан хядах ажиллагааг зогсоохоор уриалж байгаа Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа мөн илэрхийлжээ.
Нигерийн хөрш орнууд ойрын хугацаанд Боко Харамын аймшигт халдлагууд өөрсдийг нь чиглэн ирэх вий гэсэн айдастай хэвээр байгаа гэнэ.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)