Өсөлтгүй жирэмслэлт үндэсний гамшигт хүрэх вий
- 2012-02-06
- Эрүүл мэнд
- 0
... Ураг амьгүй, өсөлтгүй болсон талаархи сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд зөвхөн он гарснаас хойш амаржих I төрөхөд ирж эмчлүүлсэн 400 гаруй эх өсөлтгүй ураг тээж яваа гэсэн оноштойгоор цэвэрлүүлж байгаа цочирдом мэдээг албаны эх сурвалж өгсөн юм. Гэтэл хувийн эмнэлэгт хандсан давхар биетэй эмэгтэйчүүдийн 2-3 нь дээрх оноштойгоор эмчлүүлж байгаа аж...

... Ураг амьгүй, өсөлтгүй болсон талаархи сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд зөвхөн он гарснаас хойш амаржих I төрөхөд ирж эмчлүүлсэн 400 гаруй эх өсөлтгүй ураг тээж яваа гэсэн оноштойгоор цэвэрлүүлж байгаа цочирдом мэдээг албаны эх сурвалж өгсөн юм. Гэтэл хувийн эмнэлэгт хандсан давхар биетэй эмэгтэйчүүдийн 2-3 нь дээрх оноштойгоор эмчлүүлж байгаа аж...

Утаанаас болж тээж явсан ураг нь өсөлтгүй болсон нэгэн эмэгтэй манай сонинд хандсан талаархи сурвалжлагыг бид өмнөх дугаартаа хүргэж байсан билээ. Өвлийн цагт хүүхэд тээснээрээ буруудаж, хорвоод мэндлэх бяцхан нярайн амь юуны учир тасрахад хүрснийг нэхэн сурвалжиллаа. Ураг амьгүй, өсөлтгүй болсон талаархи сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд зөвхөн он гарснаас хойш амаржих I төрөхөд ирж эмчлүүлсэн 400 гаруй эх өсөлтгүй ураг тээж яваа гэсэн оноштойгоор цэвэрлүүлж байгаа цочирдом мэдээг албаны эх сурвалж өгсөн юм. Гэтэл хувийн эмнэлэгт хандсан давхар биетэй эмэгтэйчүүдийн 2-3 нь дээрх оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Ингээд юуны өмнө жирэмсэн эхч үү дийн шүдний өвчин болж буй өсөлтгүй жирэмслэлт гэж юу болох талаар дурдъя. Тухайн эхийн жирэмслэлтийн үед хэвлий дэх ураг нь амьгүй болохыг өсөлтгүй жирэмслэлт гэж нэрлэдэг байна. Ийм жирэмслэлт үүсэх шалтгаан олон байдаг аж. Манай орны хувьд өсөлтгүй жирэмслэлтийн нийт тохиолдлын дийлэнх хувь нь үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, үрэвсэл байдаг гэнэ. Өөрөөр
хэлбэл, өсөлтгүй жирэмсэлсэн эхчүүдийн 70 хувь нь өмнө нь үр хөндүүлж байсан гэсэн үг. Ямар учраас эхийн хэвлий дэх ураг өсөлтгүй болдог талаар мэргэжлийн эмчээс лавлахад, /өвлийн цагт/ бидний өдөр тутмын амны уншлага болсон утаанаас үүдэлтэй гэх юм. Гэхдээ 100 хувь утаанаас үүдэж ураг амьгүй болж байна гэвэл дэгсдүүлсэн болох байх. Тухайлбал, бэлгийн замын халдварт өвчин эсвэл цусны бүлэг таараагүйгээс ураг өсөлтгүй болдог аж. Манай улсад өвлийн улиралд утаа, зуны цагт агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд удаж байна. Утаа нэгдүгээрт уушгинд, хоёрдугаарт
арь санд, гуравдугаарт нүдэнд нө- лөөл дөг аж. Цаашлаад зүрх, цус наас дамжаад урагт нөлөөлдөг байна. Харин өсөлтгүй жирэмслэлтээ мэдэхгүй удаан явбал хүүхэд дотроо ялзарч, халдварын голомт сепсисийг үүсгэдэг. Сепсис гэдэг нь цусан
халд варыг хэлдэг аж. Халдварын голомтод байх цус нь эрүүл цусанд нэвтэрч, хаа сайгүй идээ бээр үүсгэдэг нь хамгийн аюултайд тооцогддог байна. Хэдий ялзарсан савыг мэс заслын аргаар авдаг ч эхийн амийг нь аварч чадахгүй байх тохиолдол гардаг аж. Харин өнөөдөр өсөлтгүй жирэмслэлтийг 30 хоногийн дотор оношилдог болсон учраас хүндрэл гарах нь бага байдаг гэнэ. Оношлогдохгүй байсан ч 80 хувь нь өөрөө зулбадаг байна. Өөрөөр хэлбэл, саван дотор хэвийн жирэмслэлт явагдаагүй л бол сав өөрөө базлаад гаргачихдаг гэнэ. Үндсэн хуульд зааснаар бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Харин төр энэ нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тэгэхээр эл асуудал үндэсний хэмжээнд яригдах, зайлшгүй авч хэлэлцэх асуудал, сэдвийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Утааны бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалахаар хэд хэдэн ТББ-ууд нэгдээд байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Уг санаачлагыг гаргаад буй “Хатагтай” эмнэлэгт л гэхэд дээр дурдсан ургийн өсөлт зогссон, амьгүй болсон,
утаанаас болж амьсгалын замын өвчин туссан гэсэн оноштой хүмүүс өдөрт хэд хэдээрээ ханддаг байна. Тодруулбал, хамгийн сүүлд нэг гэр бүлийн найман хүн ханджээ. Тэд бүгдээрээ уушгины бронхиттой, астмтай болсон аж. Астм гэдэг нь
харшлын өвчин. Энэ өвчнөөр агаар бохирдсон үед л өвчилдөг гэнэ. Харин эрүүл агаарт байвал хэзээ ч тусахгүй гэсэн юм. Дээр дурдсан гэр бүл хоногт 35 мянган төгрөгийг хоолой уруугаа цацдаг аж. Хэрэв цацахгүй л бол амь нас нь алдахад
ч хүрч болзошгүй гэнэ. Хотын агаа рын бохирдолд хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Утаанаас болж, хэвлий дэх үрээ эндсэнийг дуулна гэдэг эх хүнд амаргүй байх нь мэдээж. Тэгвэл энэ төрлийн эмгэгт өртөх магадлалтай иргэдэд хандан мэргэжлийн заавар
зөвлөгөө өгдөг хэсэг хүмүүс бидний өдөр тутамдаа үйлчлүүлдэг эмнэлэгт сувиллын газруудад байвал яасан юм бэ. Мэдээлэл муутайгаасаа эс вэл зүгээр л утаатай агаараар амьс галснаасаа болоод ураг маань эндчихлээ гэх бүсгүйтэй таарч байсны хувьд дээрх саналыг ажил хэрэг болгохыг холбогдох хү- мүүст даймаар байна. Утаанаас үүдэлтэй өвчнийг нэрлээч гэвэл мэргэжилтнүүд хэдийг л бол хэдийг хуруу даран тоолоход бэлэн юм билээ. Харин жирэмсэн эмэгтэй
тээж яваа ургаа утааны бохирдлоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөх талын ажил аль ч эмнэлэгт гамшгаараа бид дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэх болсоор багагүй хугацаа өнгөрч буйг хэн хүнгүй мэдэх билээ. Ингээд өсөлтгүй
жирэмслэлтээс сэргийлэхийн тулд мэргэжилтнүүдийн зөвлөж буйг Танд дуулгая. Хэрвээ Та өвөл, ид утааны цагаар жирэмсэлсэн бол, утааны бохирдлоос ямар нэгэн эмгэг туссан бол нэн тэргүүн хотоос гарах хэрэгтэй. Гэхдээ мэдээж өвлийн цагаар шүү дээ. Цаашлаад амны маскийг байнга хэрэглэх шаардлагатай. Үүнээс гадна шөнөжин түлсэн нүүрс өглөө хамгийн их амтагддаг. Тиймээс өглөө эрт салхинд гарахгүй байх хэрэгтэй. Тэр ч байтугай бүсгүйчүүд жирэмслэлтээ зохицуулах хэрэгтэй болоод байгааг Та анхаарах хэрэгтэй. Эмч нарын хэлж буйгаар гурав, дөрөвдүгээр сарын үед л жирэмсэлбэл хамгийн тохиромжтой үе гэнэ. Ингэснээр утаа гүй үед хүүхдээ тээнэ гэсэн үг. Намар жирэмсэн болоод хавар төрнө гэвэл амьгүй хүүхэд төрөх, ураг өсөлтгүй болох, бүтэх зэрэг хүндрэлүүд ихээр гарах магадлалтай байдаг аж.
М.ӨНӨРЖАРГАЛ
UNEN.MN

Сэтгэгдэл (6)
68 (202.21.106.126)
uhsen ed nar dandaa l ingj bdg shdee uursduu ym oruulku te1 ymnuud zgr
Уншигч (112.72.11.117)
Хатагтай эмнэлэгийн эмчтэй хийсэн ярилцлагыг л хуулсан байна шүү дээ Өөрсдөө шинэ мэдээлэл олоочээ
(202.21.124.133)
Bi sanal niilehgui bn, bi say 4 sartai osoltgui jiremslelt bolood tsewerluulsen. 5 sard jiremsen bolood 9 sard osoltgui bolchihloo, neg yosondoo utaa ehleegui bhad, deer ni bi abort inter hiilgej bgaa, belgiin zamiin ovchingui teheer ene yunaas bolsiin bol. Namaig emnelegt 3 honohod odort 3-4 osoltgui jiremslelttei eh irj bsan
zochin (184.78.136.144)
Yag tegej taaraad bga yumaa.
zochin (202.55.183.218)
aimshigtai ymaa barag l gaimshgiin hemjeend hursenbn shdee unshihad l aidas torj bna
zochin (182.160.44.221)
Yana daa Tsaashdaa bur hetsuudehne ee