Хойд Солонгос нисгэгчгүй онгоц сонирхож эхэллээ

БНАСАУ АНУ-ын нисгэгчгүй онгоцыг газардуулсан Ойрхи Дорнодын нэгэн орноос эл онгоцыг илрүүлдэг технологийг худалдан авахыг хүссэн гэж Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлэв.
    БНАСАУ АНУ-ын нисгэгчгүй онгоцыг газардуулсан Ойрхи Дорнодын нэгэн орноос эл онгоцыг илрүүлдэг технологийг худалдан авахыг хүссэн гэж Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлэв. Уг мэдээллээр бол Пхеньяний эрх баригчид Иранд дээрх хүсэлтийг илгээжээ. Иран өнгөрөгч онд АНУын дэвшилтэт технологи бүхий тагнуулын нисгэгчгүй онгоцыг
илрүүлэн сөнөөсөн юм. АНУ нууц технологи бүхий эл онгоцыг эргүүлэн өгөхийг Ираны эрх баригчдаас хүссэн ч тус улс эргүүлэн өгөхгүйгээр барахгүй онгоцыг сайтар судалж үүнээс дэвшилтэт онгоц бү тээхээ мэдэгдсэн. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын цэргийн албаныхан АНУд үйлдвэрлэгдсэн “MQM-107D Streaker” хэмээх нисгэгчгүй эл онгоцны
технологи болон онгоцыг илрүүлсэн төхөөрөмжийн технологийг авахад багагүй мөнгө гаргахад бэлэн байгаа аж. Өмнөд Солонгосын албаныхан хэрвээ Хойд Солонгос нууц технологи бүхий эл онгоцыг өөрийн болговол Умардтай хиллэдэг Өмнөдийн
арлуудын дагуу байрлуулсан цэрэг техникийн мэдээллийг мэдэх боломжтой болно гэжээ.
UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)