Эрүүл хүүхэд аяны нээлт СТӨ-нд болно

Монгол улсын Ерөнхий сайд С. Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны нээлтийн ажиллагаа өнөөдөр 15.00 цагт СТӨ-д болно.

"Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй" аяны хүрээнд нийслэлд зохиогдох нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцоно.

13.00 цагаас Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр

14.00 цагаас Вербист асрамжийн төв дээр очиж үзлэгийн явцтай танилцана.

15.00 цагаас Соёлын төв өргөөнд болох нээлтийн ёслолын ажиллагаанд оролцоно.

Өнөөдрийн байдлаар ЕБС-д 515 мянга гаруй хүүхэд, цэцэрлэгт 879 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна. Сүүлийн үед цэрэг татлагт орж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ тэнцэхгүй, төрөх насны эмэгтэйчүүд архаг суурь өвчтэй гэсэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал их гарч байгаа учир өвчнийг нь бага залуугаас нь эмчлэн эдгээх хэрэгтэйг эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар онцолж байлаа. Үзлэгийг 0-5, 5-11, 11-18 насны ангилалаар явуулах бөгөөд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр хүүхдийн эмч нарын багыг ажиллуулахаар бэлтгэжээ. Энэ аяны хүрээнд санхүүжилтын хувьд 18 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд байршуулжээ. Аяны эхний шат нь бүх хүүхдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийх ажил 3-6-р сард хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Дашрамд дуулгахад сургууль цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд харъяа сумынхаа нэгдсэн болон өрхийн эмнэлэгийн үзлэгт хамргадах боломжтой гэнэ.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • mongol (76.114.207.32)

    2012-03-21

    uuniig unshuz httpwwwhomeopathyforwomenorggardasil_vaccinehtm