Монгол боксчин Ч.Цэвээнпүрэв ялалт байгууллаа

Монголын боксчин Чойжилжавын Цэвээнпүрэв (40 настай) дахин олныг шуугиуллаа. WBC олон улсын мөнгөн бүсийн төлөөх тулаанд тэрээр Францын боксчин Бастиен Розиокс (28 настай) -ийг босч чадахгүй болтол нь цохиж унагав.
Монголын боксчин Чойжилжавын Цэвээнпүрэв (40 настай) дахин олныг шуугиуллаа. WBC олон улсын мөнгөн бүсийн төлөөх тулаанд тэрээр Францын боксчин Бастиен Розиокс (28 настай) -ийг босч чадахгүй болтол нь цохиж унагав. Цэвээнпүрэв энэ удаа Бразилийн боксчин Жозенилсон Дос Сантостай хүч үзэх байсан боловч уг тамирчин ирээгүй тул энэхүү Франц тамирчинтай учраа таарчээ. Тулаан эхэндээ өгөө аваатай явж байв. Гэхдээ Розиокс тулааны дунд үе хүртэл оноо алдан барин тоглосон нь манай Ч.Цэвээнпүрэвийн ядрахыг хүлээж байсан аж. Тулаан дунд үеэсээ өнгөрмөгц Розеокс ширүүн дайрч эхэллээ. Ч.Цэвээнпүрэв ч хэд хэд хүндэвтэр цохилт авав.

Франц залуугийн дайралтыг тогтоох гэж тэрээр хамаг хүчээ шавхан дайчилж байлаа. Розиаокс бүр улайран дайрч, үхэлдэн тэмцэлдсээр... Тэмцээний найм дахь раундад өнөөх Франц боксчин Монгол Дайчины маань баруун гарын хүчтэй, шулуун цохилтонд өртөж үхэдхийн унаад тоолж дуустал босч ирж чадсангүй байна.

Энэ бол Ч.Цэвээнпүрэвийн бас нэг гайхамшигт, сэтгэл хөдлөм ялалт байлаа. Мөнх Тэнгэрийн дайчин Ч.Цэвээнпүрэвтээ эх орон ард түмний тань өмнөөс баяр хүргэе! 

З.Эрдэнэбат /Герман Улсаас мэдээллэв/
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (122.201.18.132)

    2012-03-31

    saixan ko bna shuu avargaa

  • MGL (202.131.235.138)

    2012-03-26

    Сайхан мэдээ дуулгасанд баярлалаа Бичлэг нь олдох болтугай

  • nice (202.55.191.37)

    2012-03-26

    amjilt