Баянхонгор аймагт жирэмсэн эхэд хөдөө гэрт нь хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварчээ
- 2020-05-12
- Эрүүл мэнд
- 1

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч С.Гүндэгмаа, нойрсуулах эмч С.Энхбаяр нарын хагалгааны баг 2020 оны 5 сарын 09-ний өдөр Жинст сумаас 60 км-ийн зайтай жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэртэй, даралт их жирэмсэн эхэд хөдөө гэрт нь кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан байна.
Хагалгааны багийн хамт олонд болон Богд сумын их эмч Амарзаяа, Жинст сумын эмнэлгийн хамт олонд талархал дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл (1)
irgen (202.179.27.92)
Танай эмч нар чадалтай байнаа амжилт хүсье Сайхан байна