Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу
- 3 цаг 36 мин
- Нийгэм
- 0

Жолооч та тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан#өвлийндугуйтай замын хөдөлгөөнд оролцоно уу
Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг.
Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг.
Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог
Иймд жолооч та халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан үүргээ биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.

Сэтгэгдэл (0)