АИ-92 автобензин 10 хоног, Дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна

Шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж, түгээлтийн үйл ажиллагааг 24 цагийн турш зохион байгуулж байгаа аж.

Улсын хэмжээнд шатахууны нөөц дараах түвшинд байна. Үүнд:

• АИ-92 автобензин – 10 хоног;

• АИ-95 автобензин – 13 хоног;

• Дизель түлш – 28 хоног;

• Онгоцны түлш – 36 хоног.

Мөн жил бүрийн аравдугаар сард зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшний хэрэглээнд шилждэг бөгөөд үүнтэй холбоотойгоор импортын үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)