“COVID-19”-ийн үед ашиглах тоноглогдсон эмнэлгийн автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн Түргэн тусламжийн төвд “COVID-19”-ийн үед ашиглах "Сөрөг даралтат яаралтай тусламж"-ийн нэн шаардлагатай тоноглогдсон эмнэлгийн автомашин хүлээлгэн өглөө.

БНХАУ, ӨМӨЗО-ны засгийн ордон, Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь Нийслэлийн Түргэн тусламжийн төвд коронавирусийн цар тахалын үед ашиглах нэн шаардлагатай эмнэлгийн зориулалттай “Сөрөг даралтат түргэн тусламжийн автомашин”-ыг гардуулан өглөө.
Энэхүү автомашин нь коронавирусын цар тахалын халдварын дэгдэлтийн үед ашиглахад зориулагдсан бөгөөд энгийн түргэн тусламжийн автомашинтай харьцуулахад өөр, COVID-19-ийн халдвартай өвчтөнийг зөөж тээвэрлэх болон машины доторх орчинг бүрэн халдваргүйжүүлэх зориулалттай, амьсгалын аппарат, бусад тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон сөрөг даралтат яаралтай тусламжийн автомашин юм.

Тус автомашин гардуулах арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол улсад суух бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, НТТТ-ийн захирал Ц.Пүрэвдаш болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • unshigj (31.10.154.112)

    2020-05-16

    Zuwlult uls Mongold tuslamjiin mashin baitugai zuil ugdug bailaa. Tegehdee hezee j ulsiinhaa dalbaa bolon bijigiig deer n hadaj baisangui... hyatad ulsiin zaanaa yamar aguulgatai tuslamj ugdug n ene mashinii reklamiin sambaraas haragdaj baina, Janar n yamar yum bol gedgiig bas sain shalgah heregtei baih. Europa d hyatad coronagiin ehend tuslamjaar bolon munguur zarsan Mask, test uudiin zarim n Standard hangahgui buruu baisan.