ЭМЯ: 13 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
- 2020-05-28
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварт өвчний нөхцөл байдлын талаар ээлжит /2020.05.28/ мэдээллээ хийлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: "Тавдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ын дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийхэд 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, Алтанбулаг боомтоор 27-нд орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрсэн” гэв.
Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 161 болсноос 43 нь эдгэрч эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад орж байгаа юм. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 107-ын биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна хэмээн ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү хэллээ.

