ЭМЯ: 18 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 179 боллоо
- 2020-05-29
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх /2020.05.29/ ээлжит мэдээллээ өгөв. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: “Өчигдөр буюу 28-нд ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 369 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 351-д вирус илрээгүй, харин 18 хүнд нь коронавирус илэрлээ. Ингээд Монгол улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 179 боллоо. Биеийн байдал хөнгөн 121 хүн, хүндэвтэр 15 хүн байна” гэв.
Мөн ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: “Covid-19 халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаж, 5.876 сая хүн өвчилж, 360 мянган хүн нас баржээ. Үүнээс 2.5 сая хүн эдгэж, 2.9 сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д гарч байгаа өвчлөлийн ихэнх нь Москвад бүртгэгдэж байна. Манай улсад өчигдөр /2020.5.28/ 289 хүн ажиглалтад шинээр орж, 1908 хүн яг одоо ажиглалтад байна” гэх мэдээллийг өглөө.

