Хоёр оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.06.06/ ээлжит мэдээллээ хийлээ.

Нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 06 сарын 5-ны өдөр ХӨСҮТ-ийн 2, Зооноз өвчин судлалийн төвийн болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид  нийтдээ 255 хүн шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнд коронвирус илрээгүй. Харин 05 дугаар сарын 28-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Өнөөдөр 1 оюутан эдгэрч гарсан. Ингээд нийт тохиолдол 193 боллоо” гэв.  Өнөөдрийн байдлаар 108 хүн хөнгөн, хүндэвтэр 14 өвчтөн байгаа аж.

Манай улсын хувьд өчигдөр 5 хүн хяналтад орсон байна.  252 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Одоо 1280 хүн ажиглалтад байгаа юм байна.  

Д.Сүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай