ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 95 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 102 хүн хамрагдаж байна
- 2020-06-12
- Эрүүл мэнд
- 0
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.12/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.11-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 241 шинжилгээ /PCR/ хийжээ.
ҮҮНД:
- Тандалт судалгааны зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн 6 сорьц,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүн /давтан/,
- Увс аймагт тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн /давтан/,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 39 жолооч,
- Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 181 хүний шинжилгээгээр гурван хүнд "Ковид-19" халдвар илэрсэн байна.
- Тухайн тохиолдол нь, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс бөгөөд ажиглах байранд тусгаарлагдаж байжээ.
- Нийт 184 зорчигч ирснээс 3 нь тэр даруй ХӨСҮТ-д тусгаарлагдсан ч, шинжилгээгээр халдвар илрээгүй байна.
- Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан зургаан хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
- Тухайлбал 19-22 насны таван оюутан, 33 настай нэг иргэн байгаа бөгөөд 4 нь эмэгтэй, 2 нь эрэгтэй аж.
- Орон нутгийн 16 чиглэлд галт тэргээр зорчсон 5414 хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
- 2020.06.11-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнээс 12 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад нь ажиглах байранд тусгаарлагджээ.
- Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1815 хүн байна.
- Өчигдөр 17 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 137 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 197 байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 95 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 102 хүн хамрагдаж байна.
- Эмчилгээнд хамрагдсан иргэдээс биеийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 11 хүн байна.
- Мөн жирэмсэн 3, элэгний хорт хавдартай 1, чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.
