А.Амбасэлмаа: Коронвирусийн халдвар илрээгүй, гурван оюутан эдгэрч гарлаа

ЭМЯ-аас өнөөдрийн /2020.06.14/  ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг олон нийтэд өглөө.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид өчигдөр /2020.6.13/ 294 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Энэтхэгээс ирсэн онгоцоор ирсэн зорчигч, ажилчдаас халдвар илрээгүй. ХӨСҮТ-ийн эмнэлгээс гурван хүн гарч, дараагийн ажиглалтад шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 197 байгаа бөгөөд 98 нь эдгэсэн. Харин 99 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 88 хөнгөн, 11 хүндэвтэр байна” гэлээ.

Мөн ХӨСҮТ-өөс өнөөдөр гурван хүүхэд эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Эдгээр хүүхдүүд нь ОХУ-д батлан хамгаалахын чиглэлээр сурч байсан оюутнууд байжээ. ОХУ-аас Батлан хамгаалахын чиглэлээр сурч байсан оюутнуудаас 68 нь коронавирусийн халдвар авснаас 29 нь эдгэрч гарсан байна. Нийт 197 батлагдсан тохиолдлоос 88 нь эдгэрсэн, 109 хүн эмчлүүлж байна.  

Д.Сүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай