Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ
- 2020-07-10
- Эрүүл мэнд
- 0

2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 09-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хар хорин”, 15 дугаар хороо “3,4 дүгээр Хороолол”, Барс 1 худалдааны төвийн замын эсрэг талын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 9 иргэний үйл ажиллагааг зогсоож, 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 10.4 2, 6.3 2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн торгууль ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажиллалаа.
Мөн Хар хорин хүрээ ХХК-нд худалдааны төв орчмын ил задгай худалдааг таслан зогсоох, худалдаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангахгүй байх тухай улсын байцаагчийн хугацаатай Албан шаардлага хүргүүлэн, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.







Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл (0)