Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилж эхэлжээ

ТТАХНЭ-ийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд танилцав.

Тус эмнэлэг ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллагууд болон бусад төрийн тусгай албан хаагчид болон тэдний гэр бүл, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 160 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд үйлчилгээгээ өргөжүүлж Чингэлтэй дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж, хүүхдийн яаралтай тусламжийг тус тус үзүүлж байна.

Цаашид мөн дүүргийн 145 мянга гаруй иргэдэд гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэхээр бэлтгэл хангажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)