Уламжлалт арга ухаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Эрүүл мэндийн яамнаас гаргасан уламжлалт арга ухаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

• Аливаад уужуу тайван хандах

• Ширгээсэн халуун, бүлээн ус ойр ойрхон уух

• Гоньд, хөмүүл, халиартай зутан, шөлтэй хоол түлхүү хэрэглэх

• Халуун аарц, чацаргана, аньс, нэрс, барагшун ууж дархлаагаа дэмжих

• Биеийн илч сайжруулдаг 07:40-11:40 хооронд дасгал хөдөлгөөн хийх

• Хүний ходоод гарын хоёр алгыг тосоод нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байдаг. Ходоодны 2/4 нь бүхэл, 1/4 нь шингэн, 1/4 хоосон байхаар тооцож хооллох

• Сүү, цагаан идээ түлхүү хэрэглэх

• Хайрч, шарсан, түргэн хоол, чихэр, хийжүүлсэн ундаанаас татгалзах

• Сүүлний болон шар тостой цэгэн иллэг хийх

• Айраг, шар сүүгээр биеэ шавшиж өглөөний наранд ээх

• Хар цай, ясны шөлөнд орох

• Нойтон чийгтэй газар суухгүй, голын хүйтэн усанд орохгүй байх

• 22 цагаас өмнө унтаж амрах

• Эмчийн заавраар уламжлалт эм хэрэглэх (Мана-4, Норов-7, Лидэр-7, Ложон үрэл гэх мэт)

Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай