“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 155.182 иргэн В, С вирусийн шинжилгээ өгчээ
- 2020-12-15
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн салбарт гурван том хөтөлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр нь “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд, эрүүл хүүхэд”, “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах” хөтөлбөр юм.
Энэ оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн байдлаар “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 109.448, орон нутгийн 171.658 нийт 281.106 хүн хамрагдаад байна.
Харин “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 155.182 хүн В, С вирусийн шинжилгээ өгөөд байгаа бол “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 151.096 хүүхэд хамрагдаж, шүдний үзлэг, эмчилгээ хийлгэсэн хэмээн Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)