Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Чингэлтэй дүүргийн иргэд гэмтлийн тусламж үйлчилгээ авч байна

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Осол гэмтлийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай” А/497 дугаар тушаал, Эмнэлгийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Гэмтлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийг үзүүлэх тухай” А/165 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэн ажиллаж, Чингэлтэй дүүргийн иргэд болон тус эмнэлэгт хандсан иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 65 хүнд зам тээврийн болон ахуйн осол, гэмтлийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)