“Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээний цаг авах заавар

Коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд, доорх зурган тайлбарын дагуу шинжилгээний цаг авч үйлчлүүлнэ.

Тухайлбал www.eruul.gerege.mn сайтаар нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээний цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.

Шинжилгээний төвүүд зөвхөн цахимаар олгосон цагийн дагуу харъяалал харгалзахгүй үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: нийслэлийн Эрүүл мэндийн газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)