Хүн хоорондын зай барь!

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас Covid-19-ийн тархалтын талаарх өнөөдрийн /2021.03.25/ ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, "Сүүлийн 24 цагт 16 лабораторид 13456 сорьцод шинжилгээ хийхэд нийт 285 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинэ халдвар нь бүгд дотоодоос бүртгэгдсэн. Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, 18 тохиолдол нь аймгуудад бүртгэгдлээ. Тодруулбал Завхан 1, Төв 2, Баянхонгор 1, Орхон 3, Дорноговь 2, Дархан-Уул 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн 96 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар энэ хугацаанд эмчлэгдсэн хүний тоо 4044 боллоо." хэмээн мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)