Э.Мөнх: Коронавирус нь хүчтэй стрессийн нөлөө үзүүлж байна

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 13 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад, 1264 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 30483 боллоо. 1264 тохиолдлыг задалвал, Улаанбаатар хотод 1127, орон нутагт 137 гарсан байна.

Улаанбаатар -1127

Завхан-29

Дархан-Уул -24

Орхон -9

Хэнтий -1

Сэлэнгэ -5

Төв -40

Чойр-1

Дундговь -4

Дорнод -5

Увс-1

Ховд -12

Архангай -8

Өвөрхангай -3

Сүүлийн 24 цагт 658 хүн эдгэрч гарсан. Нийт 15402 хүн эдгэрсэн байна. 4757 эмнэлэгт эмчлэгдэж байна. Харин 8154 хүн гэрээр хяналтад байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байгаа гэрээр эмчлэх үү, эмнэлэгт хэвтэх үү гэдэг нь шийдэгдээгүй 2000 гаруй хүн байна. Дөрвөн хүн нас барлаа. Тодруулбал, 70 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй коронавирусийн халдварын улмаас харамсалтайгаар нас барсан.

Хэвтэн эмчлүүлж буй 4457 хүнээс 2562 хөнгөн, 1456 хүндэвтэр, 359 хүнд, маш хүнд 81 хүн байна. Сүүлийн 7 хоногт 8000 гаруй тохиолдол гарч, нас баралт өдөр бүр бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 2-р тунд 64397 хүн хамрагдсан" гэлээ. 

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэц заслын эмч Э.Мөнх дараах мэдээллийг өглөө. "Коронавирус нь хүчтэй стрессийн нөлөө үзүүлж байна. Тайлбарлаж боломгүй зовиур шаналгаанууд 6 сараас дээш үргэлжилдэг. Тухайлбал, шээсний ялгаралт өөрчлөгдөх, толгой өвдөх, ачаалал аваагүй байхад зүрх дэлсэх, дотор муухайрах зэрэг олон зовиур илэрдэг. Нойронд хямарч байдаг. Айдас бий болж, хэт их цочромгой болдог. Үзлэг шинжилгээгээр илрэхгүй боловч хувь хүний биед бодитойгоор илэрч байдаг. Тиймээс оношоо тодорхой болтол эмнэлгээр явж цаг, мөнгө үрдэг. Тайлбарлаж боломгүй зовиур шаналгааны үед тухайн хувь хүн өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй. Амь насанд аюулгүй учраас тайван байх хэрэгтэйг өөртөө сануулж, бүр болохгүй тохиолдол эмчид хандах нь зүйтэй" гэ

 ХӨСҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)