Л.Энхсайхан: Шингэн зүйл ууж, сайн унтаж амарвал биеийн дархлаа сэргэдэг

ЭМЯ-наас өдөр бүр 11 цагт хийдэг "Ковид-19" халдварын нөхцөл байдлын мэдээлэлд өнөөдөр ЭМЯ-ны Нийтийн бодлого зохицуулалтын газрын дарга Л.Энхсайхан оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хатуу хөл хорионы үед өвчлөл ямар түвшинд байх вэ?

-Хатуу хөл хориог цуцлах, бууруулах шалгуур үзүүлэлт гэж байдаг. Шалгуур үзүүлэлтэд хүрэхгүй байсан учир энэ удаагийн хатуу хөл хориог үргэлжлүүлсэн. Стратеги зөв хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрнэ.

-Витамин C, D дур мэдэн уух нь зөв үү? 

-Бидний биед маш их хүч байгаа. Шингэн зүйл уух, сайн унтаж амарвал биеийн дархлаа сэргэдэг. D амин дэм дутагдсан хүнд халдвар болон халдварт бус өвчин тусдаг. Гэхдээ сайн гээд эмчийн зааваргүй хэрэглэх нь тохиромжгүй.

-Өвчнөөс сэргийлэхийн тулд заавал эм уух ёстой юу?

-Урьдчилсан сэргийлэхэд биеийн, сэтгэл зүйн, нийгмийн талаасаа арга хэмжээ авах хэрэгтэй.

-Спутник вакцин хэзээ ирэх вэ?

-900 мянгаас 1 сая тунг вакцины гэрээ хэлэлцээр хийсэн. 300 мянган тунг бэлэглэнэ гэсэн. Хил гаалиар ороод ирэхээр мэдээлэл хүргэнэ.

-Мутацид орсон вирусийн талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч? 

-ХӨСҮТ, ЭМЯ-ны цахим хуудсаар хүргэнэ. Одоогоор хариу нь гараагүй байна.

 

ХӨСҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)