ХӨСҮТ: Ихэнх Ковид-19-ын хөнгөн тохиолдол өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй

- Коронавируст халдвар (Ковид-19)-ын хөнгөн тохиолдол бусдад халдвар тархаахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сахих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгаарлан хянана.

- Ихэнх хөнгөн тохиолдол өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй.

- Коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд шингэн зүйл сайн уулгана, илчлэг сайтай хоол хүнсээр хангана.

-Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, зовуурь багасгах, өвдөлт намдаах гэх мэт шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

- Хөнгөн зэргийн үед эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор вирусийн эсрэг бэлдмэл антибиотик эмчилгээ хэрэглэхийг зөвлөхгүй.

-Эдгээр өвчтөний эмнэлзүйн байдлыг тогтмол хугацаанд хянаж ханиалгах, амьсгалын тоо олшрох, цээж давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн нөхцөлд тусламж үзүүлнэ.

- Үзлэг, шинжилгээгээр өвчтөнг хөнгөн гэж тодорхойлсон байсан ч өвчин эхэлснээс хойш 2 долоо хоногийн дотор өвчин хурдан даамжирч болзошгүй. Өвчин даамжирч буйг гипоксемийн шинжүүд илтгэнэ.

-Эрсдэлт хүчин зүйлтэй, тухайлбал чихрийн шижин, зүрхний дутагдал, амьсгалын архаг дутагдал, артерийн даралт ихсэлт, хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан байдал, жирэмсэн тохиолдолд онцгой хяналт шаардлагатай.

Эх сурвалж: ХӨСҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)