Ковид-19 цар тахлын үед танхимаар хичээллэх сурагчдын хүлээх үүрэг

Халдварын тархалт буурахгүй байгаа хэдий ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээж, сурагчид танхимаар хичээллэж эхэлсэн. Иймд сурагчид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, халдвараас сэргийлэх шаардлагатай. Ковид-19 цар тахлын үед танхимаар хичээллэх сурагчдын хүлээх үүргийг ГБХЗХГ-аас танилцууллаа.

КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ СУРАГЧДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

1. Хичээл сургалтын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина.

2. Зөвхөн өөрийн анги, давхар руу нэвтрэх орц, гарцаар орж гарна.

3. Сурагч бүр ангид орохдоо биеийн халуунаа хэмжүүлж орно.

4. Ангид зөвхөн өөрийн хуваарьт суудалд сууна.

5. Гар ариутгагч, хуурай нойтон сальфеткыг тогтмол биедээ авч явна.

6. Сурах бичиг, үзэг харандаа, дэвтэр болон бусад эд зүйлээ хоорондоо солилцохгүй, дамжуулахгүй байх

7. Амны хаалтаа тогтмол зүүх, 2 цаг тутамд солих

8. Сургуулийн нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай барина.

9. Хүүхэд бүр хогийн ууттай байх /хэрэглэсэн маск, бусад хог хийх/

10. Бие тавгүйрхэх, толгой, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл сургууль дээр ирэлгүй багшдаа мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах “ГЭР СУРГУУЛЬ - ГЭР” маршрутыг мөрдөх

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (197.211.58.62)

    2021-09-06

    Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com