Эх барих, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргана гэв

Эрүүл мэндийн сайд  С.Энхболд 2021.11.28-ны өдөр ЭМЯ-ны харьяа Амгалан амаржих газарт ажиллав. Амгалан амаржих газар БЗД, СБД-ийн 510 мянган хүн амын 137.000 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг.  Тус эмнэлэгт 2021 оны эхний 10 сарын байдлаар 6031  эх амаржсан ба эхийн эндэгдэл гараагүй үндсэн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Амаржих газар нь  эмэгтэйчүүдийн  тусламж үйлчилгээ, тэр дундаа хавдрын эрт илрүүлэг, мэс заслын тусламж үйлчилгээг   нээлттэй  болон дурангийн аргаар  хийж олон шинэ инновацийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Коронавируст халдвар (КОВИД-19)-н тусламж үйлчилгээг 849 жирэмсэн эх болон эмэгтэйчүүдэд  үзүүлсэн байна.  Ковидын тусламж үйлчилгээнд ажилласан эмч ажилчдын цалинг 3 дахин , илүү цагийг 2 дахин нэмж олгон, дархлаажуулалтын бэлдмэл болон хүнсний нэмэлт багцаар ханган ажиллаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус амаржих газарт шаардлагатай  суурин рентген аппарат, ариутгалын тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өглөө.
 

 
Эрүүл мэндийн сайд эх барих, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах амаржих газрыг эх барих эмэгтэйчүүд,  эмэгтэйчүүдийн хавдрын тусламж үйлчилгээний төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болгон ажиллах  чиглэл өглөө. Мөн Гамшгийн тухай хуулинд заасны дагуу эм хэрэгслийн нөөцийг 3 сараар бүрдүүлэх үүрэг чиглэлийг амаржих газрын удирдлагуудад өгсөн юм.



 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • William (129.205.124.91)

    2021-12-03

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]