Электрон тамхи утаат тамхинаас ялгаагүй хүний биед сөрөг нөлөөтэй

Тамхи үйлдвэрлэгчид электрон тамхийг тамхинаас гаргах гэж биш ашиг олох гэж үйлдвэрлэдэг. 2019 онд манай улсын хилээр 2000 ширхэг электрон тамхи импортоор орж ирж байсан бол 2021 оны эхний 10 сарын байдлаар БНХАУ-аас 923 мянган ширхэг, Камбож улсаас 1.6 сая ширхэг электрон тамхи импортлогджээ.

Хүн амын хэрэглээ хоёр жилийн дотор ингэж их өссөн нь зарим иргэн электрон тамхийг утаат тамхинаас бага хор хөнөөлтэй гэж боддогтой холбоотой.

Электрон тамхи нь утаат тамхинаас ялгаагүй никотин агуулдаг учраас хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь адил байдаг гэж НЭМҮТ-өөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)