N95 амны хаалт нэг удаагийн болон бусад амны хаалтаас илүү сайн хамгаална

Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг. "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй. "COVID-19" нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлж болно. Гэхдээ амны хаалт зүүснээр таныг 100 хувь хамгаалж чадахгүй.

 Та дараах зүйлсийг сайтар санах хэрэгтэй.

-Амны хаалт нь зөвхөн нэг төрлийн хамгаалт бөгөөд 100 хувь таныг коронавирусээс хамгаалж чадахгүй. Амны хаалт нь шүлсний дуслуудыг хааж чадах ч, вирусууд нь амны хаалтны нарийн завсруудаар нэвтэрч орох магадлалтай. Түүнчлэн өвчтэй хүнтэй амны хаалттай харьцсан ч нүд рүү орж өвчлүүлэх магадлалтай.

-Та өвчтэй бол амны хаалтыг зайлшгүй зүүх шаардлагатай. Амны хаалтыг зөв зүүх дүрмийг баримтлаарай. 

-Та өвчтэй хүн асарч байгаа бол амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатай. 

-Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шууд шинийг зүүх шаардлагатай. Нэг удаагийн амны хаалтыг нэг удаа л хэрэглэнэ.

-N95 гэх мэт амны хаалт нь нэг удаагийн болон бусад амны хаалтаас илүү сайн хамгаална. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)