ХӨСҮТ : Омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхаарууллаа. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.

Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Мөн цахим хуудаст ХӨСҮТ Covid-19-ийн тасгийг дахин нээсэн гэх мэдээлэл гарсан ч үүнийг тус төв үгүйсгэлээ. Халдварын тархалт, нөхцөл байдлыг харгалзаж дараа, дараагийн хариу арга хэмжээг авах аж. Тиймээс одоогоор ор болон Covid-19-ийн тасаг нэмж нээгээгүй болохыг албаныхан хэллээ.

Иймд иргэд олон нийтийн газраас явахдаа амны хаалт заавал зүүх, гараа тогтмол ариутгахыг зөвлөж байна. Тэр дундаа бага насны хүүхдэдээ амны хаалт тогтмол зүүлгэхийг анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.57.95.130)

    2023-05-12

    Кто как обзывается, тот так и называется.

  • (103.57.95.130)

    2023-05-12

    Хүнийг дорд үзээд байгаа юм бол тухайн хүнийг судалдаггүй юм.