Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг ирэх сарын 10 хүртэл хийнэ
- 2023-05-30
- Эрүүл мэнд
- 0
Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2023 оны тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Зорилтот бүлгийн нас:
Улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцины нэмэлт дархлаажуулалтад улсын хэмжээнд 10 сартайгаас-8 настай хүүхдүүд хамрагдана.
Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин, иммуноглобулин тариулсан хүүхдэд улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакциныг хойшлуулж сарын зайтай тарина!
Сэтгэгдэл (0)