УНТЭ: Орон нутагт урологийн 9 мэс заслыг амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран энэ сарын 5-6-нд урьд нь орон нутагт хийж байгаагүй урологийн есөн мэс заслыг амжилттай хийлээ.
Мэс заслын багт УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн тэргүүлэх зэргийн эмч П.Мягмарсүрэн, урологийн эмч У.Түвшинтөгөлдөр, Б.Батхүү, болон  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн урологи, андрологийн эмч Б.Мөнхжаргал, Мэдээгүйжүүлгийн эмч Э.Лхагважаргал, мэдээгүйжүүлэг, мэс заслын сувилагч нар ажилласан. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг газарт төвлөрүүлэх нь иргэдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэдэг бөгөөд энэ хугацаанд өвчлөл хүндрэх эрсдэл цөөнгүй тохиолддог. Иймд 2020 оноос эхлэн ЭМЯ-ны дэргэдэх “Урологи-андрологийн салбар зөвлөл”-өөс тусламж, үйлчилгээг сайжруулж, төвлөрлийг бууруулах зорилгоор 15 аймагт бөөрний дуранг суурилуулан, найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хийх бүрэн боломжийг бүрдүүлсэн юм. 

Эмч нарын баг яаралтай тусламжийн хоёр мэс заслыг амжилттай хийж тус эмнэлгийн урологийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бөөр, шээс дамжуулах замын мэс заслын болон эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний өвчин эмгэгийг оношилж, мэс заслын аргаар эмчлэн, орон нутагт урологи андрологийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.92.210)

    2024-01-27

    Монголд өвчтөний өвчний түүхийг нууцлахаа больсон. Монголын их эмч нар өвчтөнүүдийн өвчний түүхийг асуусан хүн болгонд дуртаяа хэлж өгдөг.