Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, сумдын эрүүл мэндийн төвийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ

 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн зүүн бүсийн аймгуудаар ажиллаж байна.

Тэрбээр энэ сарын 6-нд  Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч ажилтантай уулзаж, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтийг сонсов.

Энэ үеэр аймаг, орон нутагт хэрэгжүүлэх томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бодлого шийдвэрийн талаар салбарынханд дэлгэрэнгүй танилцуулж, нээлттэй ярилцав. Тус аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 310 эмч ажилтантай лавлагаа шатлалын, зарим төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2025 оны арванхоёрдугаар сард нүдний болорын мэс заслыг аймагтаа нэвтрүүлж одоогийн байдлаар 11 хүнд болор солих мэс засал хийж, хараа нь 100 хувь сэргэсэн байна. Цаашлаад энэ оны эхний улиралд багтан элэг, цөсний хавдрын мэс заслыг нутагшуулахаар ХСҮТ-д эмч нараа багаар нь сургаад иржээ.

2026 онд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын цогц тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн, хавдрын хими эмчилгээг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд нэгдсэн эмнэлгийн барилгын гадна фасад дулаалга болон өргөтгөл барих ажил нэн шаардлагатай байгааг нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ариунаа хэлэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Аймгийн эрүүл мэндийн салбарын жилийн төсөв 37 тэрбум төгрөг байдаг. Хоёр жилийн хугацаанд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь хийж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт хийх ба энэ хүрээнд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтөл барих асуудлыг шийдвэрлэнэ. Шинэ өргөтгөлд зүрхний төв, эрчимт эмчилгээ, мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой байхаар шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангаж, хүний нөөцийг чадавхжуулна. Үр дүнд нь хүнд өвчтэй, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа түргэн шуурхай, чанартай үзүүлдэг болох юм.

Монгол Улсын боомтын нэвтрэх чадварыг сайжруулах бодлогын хүрээнд тус аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийг шинээр барих хөрөнгө оруулалтыг уг төслийн хүрээнд мөн шийдвэрлэхээр болов гэж ЭМЯ мэдээллээ. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)