Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2 эмийн сангийн гэрээг цуцаллаа

ЭМДЕГ 2025 онд улсын хэмжээнд нийт 1,550 эмийн сантай даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулан ажилласан.

Өнгөрсөн оны төгсгөлд гэрээний биелэлтэд үнэлгээ, шалгалт хийсний дүнд хангалтгүй үнэлгээ авсан 124 эмийн сангийн гэрээг түр хугацаанд түдгэлзүүлээд байсан юм.

Улсын байцаагчийн зөвлөмжийг эдгээр эмийн сангуудад хүргүүлж, хэрэгжилтийг 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр дахин хянан шалгалаа.

Хяналтын үр дүнд зөвлөмж хүргүүлсэн орон нутгийн 22 эмийн сангаас 16, нийслэлийн 102 эмийн сангаас 82 нь биелэлтээ хугацаанд нь ирүүлсэн байна.

Иймд эдгээр эмийн сангуудтай даатгуулагчдад хөнгөлөлттэй эм худалдах гэрээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Харин гэрээг үргэлжлүүлэх жагсаалтад багтсан “Зайсан цацралт”, “Тун-Эрдэнэ” эмийн сангууд өөрсдийн хүсэлтээр гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Иймд талуудын зөвшилцлийн дагуу даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг дуусгавар болгож, цуцаллаа гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)