Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ

ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн эмэгтэй анх удаа хүүхэд төрүүлжээ. Хьюго гэдэг нэртэй хүү одоо 10 долоо хоногтой бөгөөд 2025 онд Зул сарын баярын өмнөхөн Лондон хотын баруун хэсэгт төрсөн байна.

 

Эцэг эх нь хүүгээ мэндэлснийг жинхэнэ гайхамшиг хэмээн хэлээд, донорын гэр бүлд “сайхан сэтгэл гаргаж, гайхамшигтэй бэлэг өгсөнд” талархал илэрхийлжээ.

 

Эл мэс заслыг хийж, жирэмслэлт, төрөлтийн үед эхийг хянаж байсан Лондон, Оксфордын эмч нар Хьюго хүү мэндэлснийг хүнд өвчний оноштой эмэгтэйчүүдэд найдвар төрүүлсэн “онцгой үйл явдал” хэмээн мэдэгдсэн байна. Их Британид умай шилжүүлэн суулгасны дараа хүүхэд төрсөн анхны тохиолдол энэ биш юм. 2025 оны эхээр амьд донороос умай шилжүүлэн суулгуулсан эхээс төрсөн анхны британи хүүхэд бол Эми охин ажээ. 

 

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)