Чанартай эм, эмнэлгийн хэрэгслүүдийг нэгдсэн худалдан авалтаар нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
- 2 цаг 36 мин
- Эрүүл мэнд
- 0

Өнөөдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскатай харилцан ойлголцлын санамж бичигт гарыг үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэгдсэн худалдан авалтаар шууд нийлүүлэх боломж бүрдлээ.
Тухайлбал, “Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт”-д байдаг тасалдал үүсэх эсдэлд ороод байсан гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм. Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн уналт таталтын эсрэг эмүүдийг ч нэгдсэн худалдан авалтаар нийлүүлэх эмийн жагсаалтад оруулж байна.
Монгол Улсын Засгийн газар, бодлогын яамны зүгээс эмийн үнэ, чанарын асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд чанартай эмийг боломжийн үнээр худалдан авах тогтолцоо руу шилжих эхний том алхам хийгдлээ.


Сэтгэгдэл (0)