Хачгаар дамжих халдвараас сэргийлье

Дулааны улирал эхэлж, ой мод, өвс ихтэй газраар зорчих нь нэмэгдэхтэй зэрэгцэн хачигт хазуулах эрсдэл өсдөг.

Хачиг нь цус сорох үедээ нян, вирус, паразит зэргийг дамжуулж, хүн болон мал амьтанд халдварт өвчин үүсгэдэг.

Та дараах энгийн зөвлөмжийг хэрэгжүүлснээр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой. 

• Ой, өвстэй газар явахдаа битүү, цайвар хувцас өмсөх
• 2-3 цаг тутамд биеэ шалгах
• Хачиг үргээгч, хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх
• Хачигт энцефалитын эсрэг вакцинд хамрагдах
• Хачиг хазсан тохиолдолд зөв аргаар яаралтай салгах
• Ноос, ноолуур зэрэг түүхий эдийг гэртээ хадгалахгүй байж, урьдчилан сэргийлэхийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс уриалж байна.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)