COP17: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна
- 2 цаг 15 мин
- Эрүүл мэнд
- 0

COP17 уулзалттай холбогдуулан ХӨСҮТ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, зочид төлөөлөгчдийн байрлаж буй зочид буудал болон хурлын байранд халдварт өвчний сэжигтэй тохиолдолд шуурхай тусламж үзүүлэх дуудлагын эмч, жолоочийн хуваарийг гарган, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Одоогийн байдлаар 2 гадаадын иргэн, 2 ажилтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.

Сэтгэгдэл (0)