СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл СОР 17-д оролцож, дэвшүүлсэн санал санаачилгыг хасаж, хурлаар хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 9 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр/ 2026.08.25/ усны өдөр эхэлж байна. Цэнхэр бүсэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаа нутгийн уугуул иргэд уриа ,лоозон барьж өөрсдийнхөө дуу хүргэж, тэмцэл хийж байна.

 

Уугуул иргэд СОР 17 оролцож, дэвшүүлсэн санал санаачилгыг хасаж, хурлаар хэлэлцэхгүй байгаа учраас өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж тэмцэж байна. СОР 17-ийн томоохон хуралд уугуул камерын бичлэг бичигдэх төдий л оролцож байгаа учраас бидний дуу хоолойг сонсдог баймаар байна гэдгийг илэрхийллээ.

 

 Мөн бид өөрсдийнхөө төлөө дуу хоолой хүргэж, өвгөд дээдсийн захиасыг сахиж, хамгаалахын тулд энд зогсож байна. Иймээс бид энд зөвшөөрлийн төлөө зогсож байна. Бид өөрсдийн бодож байгаа зүйлийнхээ төлөө, бидний мэдлэг, ур чадварыг дараа үед үлдээхийн төлөө өөрсдийнхөө дуу хоолойгоо хүргэж байна.

 

Хүмүүс хамтдаа зүтгэж, нэгтгэх хэрэгтэй. Энэ гайхалтай орон зайг үлдээхийн төлөө уугуул иргэдийг хүн бүр хүндэлдэг байх хэрэгтэй гэдгийг илэрхийлсэн юм.  

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)