Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
- 54 мин
- Улс төр
- 0
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-ны өдөр Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд уулзалт хийнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, талууд Орос, Монголын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх ба олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцоно.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Владивосток хотноо болно.

Сэтгэгдэл (0)