“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч төрөлх нутагтаа хүрэлцэн ирлээ
- 36 мин
- Нийгэм
- 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Багануур дүүргийн уугуул Боловсрол цогцолбор сургуулийн 2021 оны төгсөгч Э.Анужин Бүгд Найрамдах Польш Улсын Радом хотод эдийн засгийн шинжээч мэргэжлээр амжилттай суралцаж төгсөн, төрөлх нутагтаа хүрэлцэн ирлээ.
Тэрээр дүүргийн Засаг дарга болон Боловсролын хэлтсийн даргатай уулзаж, сурч эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадвараа төрөлх нутгийнхаа хөгжил, дэвшилд зориулах, цаашид дүүргийнхээ хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл (0)