Б.Танан охинд “Торгоны зам” сүүтэй цай, “Очир эрдэнийн амьд ус” “туслана”.
- 2013-08-13
- Эрүүл мэнд
- 0
Тархины хорт хавдартай Банзрагчийн Танан охины эмчилгээний зардалд зориулан аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүс өглөгийн гараа сугасаар байна.Саяхан олимпын аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Цагаанбаатар нар жудогийн өмсгөлөө дуудлагаар худалдаж, эмчилгээнийх нь зардалд нэмэрлэсэн билээ. Б.Танан охины эмчилгээний зориулж Хүүхдийн Эрүүл Мэнд Хөгжил дэвшил ТББ-ынхан “Танан цагаан сэтгэлийн цацал” эрүүл хүүхдийн төлөө аяныг өрнүүлээд байгаа бөгөөд уг аяны хүрээнд Нью Монголиан Даймонд Корпоейшн ХХК-ий “Торгоны зам” сүүтэй цай нэг уут, “Очир-Алдар” ХХК-ны “Очир эрдэнийн амьд ус” эрүүл мэндийн ус 3 ширхэгийг багцлан 6000 төгрөгөөр худалдаалж , тус бүрээс 1500 төгрөгийг охины эмчилгээнд зориулан хандивлахаар шийдвэрлэжээ. Хүүхдийн Эрүүл Мэнд Хөгжил дэвшил ТББ-ынханы санаачилсан аяныг Монгол улсын Засгийн газар,МУ-ын ерөнхийлөгчийн дэмжсэн LIKE хөдөлгөөний залуус, УИХ-ын гишүүд, Төвд-Монголын шашин соёлын төв,Гүмбум Чанцэлин хийдийн тэргүүн Анжаа гэгээн, олимп, дэлхийн аврагууд идэвхитэй дэмжин оролцож байна. Дашрамд дуулгахад дээрх байгууллага нь Монголын хүүхдийн эмч нарын ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ гэсэн эв санааны нэгдлээр байгуулагджээ. Сайн байн уу Эрхэм хүндэт танаа,
Миний нэрийг Банзрагч гэдэг. Би эхнэртэйгээ 2001 онд ханилж, одоогоор ганц хүүхэдтэй.
Миний
охин Танан 4 настай, тархины хорт хавдартай. Монголд эмчлэгдэх
боломжгүй тул одоо Солонгосын Samsung medical center эмнэлэгт эмчлүүлж
байна. Гэвч энэхүү эмчилгээнд цаг хугацаа, их мөнгө хэрэгтэй. Би жирийн
нэгэн болохоор мөнгө санхүүгийн хүнд байдалд байгаа. Хайртай Охиноо
заавал авармаар байна.
Өгөөмөр нинжин сэтгэлээр
бяцхан охинд минь тусална уу.
Би эцэг хүн болохоор хавдартай тэмцэж байгаа ч надад бусдын тусламж дэм шаардлагатай байна.
МИНИЙ ОХИНЫ ТУХАЙ
Овог нэр Банзрагч-н Танан
Төрсөн 2008-12-01
эмэгтэй
Онош: Тархины хавдар - Anaplastic ependymoma
Patient no.26771112
Samsung Medical Center, Seoul, Korea
Аав Банзрагч утас 9665-7977, солонгос дахь утас (82)10-5809-1441
ЭМЧИЛГЭЭ
2012-12-20нд
тархины хагалгаа амжилттай хийсэн. Хавдар нь хагалгаа, хими, туяа, эс
шилжүүлэн суулгах эмчилгээгээр урт хугацаанд эдгэдэг хүнд өвчин.
6 курс хими эмчилгээг 6-7 cарын турш хийх ба одооогоор 4-р курсын эмчилгээ хийгдэж байна.
Дараа
нь эс шилжүүлэн суулгах (transplant bonemarrow) эмчилгээг 2 удаа хийнэ.
Энэ эмчилгээг 3 сар тутамд 1 удаа хийх ба энэ эмчилгээ нь өндөр дозын
химийн эмчилгээ (high dose cheotherapy), stem cells transplantation (эс
шилжүүлэх) гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Хагалгааны дараахь дээрх эмчилгээнүүдийг 1 жил гаруйн хугацаанд эмчилгээний хуваарь
гарсан.
ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ
6 курс хими эмчилгээ: won 10,0 saya*6= won 60,000,000
2 курс эс шилжүүлэн суулгах: won 70,0 saya*2= won 140,000,000
ОДОО ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ
1 курс хими эмчилгээ: won 10,000,000
2 курс эс шилжүүлэн суулгах: won 70,0 saya*2= won 140,000,000
НИЙТ: won 150,000,000 /төг195,000,000/
Хайр байгаа цагт бүгд сайн сайхан болно гэдэгт би итгэдэг. Эмчилгээг бүрэн хийлгэж охиноо заавал авармаар
байна. Охинд минь туслаач гуйж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Т.Банзрагч
Email: tbanzragch@yahoo.com
Skype/Yahoo messenger: tbanzragch
T: 9665-7977
ХАНДИВЫН ДАНС:
ХААН банк Т.Банзрагч
төгрөг 500 712 5824
ам.доллар 510 702 6647
Голомт банк Т.Банзрагч
төгрөг 160 130 7861
ам.доллар 160 132 9264
Skype/Yahoo messenger: tbanzragch
T: 9665-7977
ХАНДИВЫН ДАНС:
ХААН банк Т.Банзрагч
төгрөг 500 712 5824
ам.доллар 510 702 6647
Голомт банк Т.Банзрагч
төгрөг 160 130 7861
ам.доллар 160 132 9264

Сэтгэгдэл (1)
зочин (116.121.185.127)
их олон хүмүүс тусалж байгаа юм байна. мөнгөтэй бол тусалмаар л байна. даанч цалингаас цалингийн хооронд амьдардаг болохоор ахиу мөнгө өгч даанч чадахгүй юм байна. Тана охиндоо сайхан эдгээрэй чамд туслах хүн ахиад зөндөө байгаа гэж хэлье. Уучлаарай.