Дархан-Уул аймгийн ЕБС-ийн сурагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Дархан-Уул аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулганы үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдөд нь тулгамдаж буй асуудлуудыг аймгийн удирдлагуудад уламжилсан юм.

Энэ үеэр шатахууны хомсдол, такси үйлчилгээний үнэ тарифын өсөлттэй холбоотойгоор сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах хүсэлтийг аймгийн Засаг даргад тавьсан.

Хүүхдүүдийн хүсэлтийг нэн даруй шийдвэрлэж, өчигдрөөс буюу 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлж эхэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)