Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг 11 дүгээр сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ.

Гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэх бөгөөд 2027 оны 3 дугаар сарын 31-н хүртэл үргэлжилнэ.

"УБЦТС" ТӨХК-аас мэдээлснээр Улаанбаатар хот болон аймгийн төв, 10,000-аас дээш хүн амтай сум суурийн газрын 220В болон 380В хүчдэлд холбогдсон айл өрхийн 1,500кВт.цаг хүртэлх хэрэглэсэн цахилгаан эрчим хүний тарифт хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Харин 1,500кВт.цагаас давсан хэрэглээнд хөнгөлөлт тооцохгүй юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)